Жүжигчин З.Даваазулын гэр бүл


Мөрөөдлийн театраар овоглогдон жүжигчний гараагаа эхлүүлсэн энэ залууг З.Даваазул гэдэг. Түүний тоглосон бүтээлийг үзэж байсан нь андахгүй таних юм билээ. Тэрбээр Д.Жигжидийн нэрэмжит КУДС-ийг кино, драмын жүжигчин мэргэжлээр төгссөн нэгэн.

Харин өдгөө тус сургуулиа төгссөн ахан дүүстэйгээ нийлэн Этик продакшн байгуулж нэлээд хэдэн дэлгэцийн бүтээлийг олны хүртээл болгоод байгаа билээ. Жүжигчин залуу насны ханиараа Болорчимэг гэх даруухан бүсгүйг сонгосон юм.

Түүний гэргий намайг инээлгэж, догдлуулж, уярааж уйлуулсан бүтээл хийдэг ханьдаа баярлалаа хэмээн кино болгоныг нь үзсэн сэтгэгдлээ хуваалцдаг. Хосууд анхны хүүхдээ өнгөрсөн онд өлгийдөн авсан.