Жүжигчин Т.Бархүү өнөөдөр 39 нас хүрч байна


Арав гаруй насны зөрүүтэй ч хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон жүжигчин Т.Бархүү, И.Одончимэг хоёроор монголчууд бахархдаг билээ.

Тэгвэл өнөөдөр жүжигчин Т.Бархүүгийн төрсөн өдөр тохиож байгаа бөгөөд тэрбээр 1981 оны есдүгээр сарын 27 төржээ. Т.Бархүү жүжигчин И.Одончимэг хоёр гэр бүл болоод нэгэн арваныг үдээд байна.

Тэд 2012 онд Сүндари хэмээх охинтой болсон билээ. Бархүү Одончимэгт “Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр дурласан гэдэг. Одончимэгийн илүү дутуу зан, маяг байхгүй, яг өөрөөрөө байж чаддаг нь түүний сэтгэлийг татсан байна.