Жүжигчин Ганчимэг: Хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ


Жүжигчин А.Ганчимэг Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Атганд үлдсэн эрдэнэ зэрэг уран бүтээлээрээ үзэгч олноо танигдсан билээ.

Тэрбээр Зэрлэг цэцэгсийн хүлэмж киноны гол дүрийг хамтдаа бүтээлцсэн жүжигчин Энхтүвшинтэй гэр бүл болж бяцхан гүнжтэй болсон ч хосууд хоёр тийшээ болсон юм. Энэ хугацаанд А.Ганчимэг охиноо өсгөн ганц бие ээжийн амьдралаар амьдарч ирсэн тэрбээр хөхүүл ээж байх үеийн сонирхолтой дурсамжаа хуваалцжээ.

Ёстой сонин сайхан учрал боллоо…
2014 онд охиноо төрүүлчихээд 1 сар гаруйтай кино зургандаа орж Хөвсгөлд зурагтай явж байхад хөх чинээд хэцүү үед сүүг минь уусан хүү одоо холимог тулааны мундаг аварга болжээ.
Ээжгүй өссөн болохоор таны сүүг уухад үнэхээр гоё амттай байсан. Бүр 3 том аяга уусан, Надад их хүч өгсөн гэхийг сонсоод хайр хүрч, хамаг сэтгэл баяслаа.
Улам мундаг болноо ээжээ гэсэн … яг л хүүхдээрээ…. Хүссэн бүхэндээ хүрч эх орныхоо нэрийг мандуулж, алдараа мөнхөлсөн тамирчин болоорой… үргэлж дэмжиж, ерөөж явах болноо.