Оймстой унтахын давуу талууд


Хөмсөг-Оймстой унтахын давуу талууд, Унтлагын хувцастай унтдаг хүн байхад нүцгэн унтахаараа илүү гүн нойрсож амардаг хүн бий. Харин оймсны тухайд олонх нь тайлж унтдаг. Гэхдээ оймстой унтах нь олон давуу талтай ажээ. Үүнээс цөөн хэдийг нь дурдвал:

Илүү хурдан унтах болно. Оймстой буюу дулаан хөлтэй байснаар илүү хурдан унтдаг байна. 2007 онд хийсэн судалгаагаар оймс өмссөн болон өмсөөгүй хүмүүсийн унтах хугацааг харьцуулж үзэхэд оймс өмссөн хүмүүс бусадтай харьцуулахад хамаагүй хурдан унтаж байжээ.

Хөл чийгтэхгүй. Зарим хүний хөл, гар чийгтэж, үүнээс болж унтаж, чадахгүй сэрэх тохиолдол байдаг. Тэгвэл орондоо оймс өмссөнөөр үүнээс сэргийлж чадна. Оймс нь хөлийг дулаацуулж, судсыг тэлэх бөгөөд ингэснээр цусны эргэлт идэвхжиж, биеийн температурыг илүү сайн зохицуулдаг байна.

Рэйногийн довтолгоонд өртөхгүй. Рейногийн өвчин, хам шинж захын артерийн судасны агшилтаас болоод гар, хөл даарах, янгинаж өвдөх, бадайрах, хүчгүй болох, хөхөрч цайх зовиураар илэрдэг. Гэхдээ оймс өмссөнөөр судас өргөжиж, цусны эргэлт сайжирч дээрх зовиур илрэх нь багасдаг байна.

Хуурай, хагарсан өсгийг шийдэх арга. Хуурай, хагарсан өсгийтэй байх нь үнэхээр тавгүй бөгөөд орны даавуунд наалдах нь хамгийн муухай мэдрэмж. Хэдийгээр педикюр энэ асуудлыг шийдэх хамгийн сайн сонголт боловч хөлөндөө чийгшүүлэгч түрхэж, орондоо оймс өмссөнөөр энэ асуудлыг хялбархнаар шийдвэрлэх боломжтой юм.