Гавьяат Г.Угалзцэцэг гэр бүлийнхээ зургийг дэлгэж олныг гайхашрууллаа


Хэдхэн сарын өмнө гэрлэх санал авч байсан МУГТ Г.Угалзцэцэгийг түмэн олон сайн таних биз ээ. Орчин цагийн залуус сайхан бие галбиртай болохын тулд түүний удирдлага дор бэлтгэлээ хийж, түүнд шавь орох нь ихэссэн.

Түүнийг цахим орчинд үргэлж өөрийнхөө гэрэл зургийг оруулж, хоололт, бэлтгэл сургуулилтын талаар ярьдаг болохоор гэр бүлтэй гэж боддоггүй байсан бололтой. Тамирчин бүсгүй гэр бүлийнхээ зургийг оруулан ханьдаа, охиндоо, хүүдээ төрсөн өдрийн мэнд дэвшүүлэв.

Ээжтэйгээ олон улсын тэмцээнүүдэд хамт явж, Дэлхийн аваргаас Junior буюу залуучуудын бикини ангилалд хүрэл, Хядадад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, Улсын аваргын залуучуудад алт, Оюутны аваргын мөнгө, IFBBProQualifierMongolia тэмцээний хүрэл гээд чамгүй олон медалийг охин М.Мойлоо нь хүртэж байсан юм.

Түүний нөхрийг Г.Мөнгөнбаяр гэдэг зураач нэгэн. Тэрбээр төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, байгалийн нэрт зураач асан Цэмбэлдорж агсны ач хүү. Бараг 10 жил нөхрөөсөө тамирчин болохыг гуйж аргадаад дийлээгүй гэдэг. Гавьяат тамирчин бүсгүй өөрийн зоримог зандаа хөтлөгдөн нөхрийнхөө үгнээс тас зөрж нууцаар клубт очоод бүртгүүлж хичээлд нь ороод эхэлж. Удалгүй нөхөр нь мөн аав, ижий нь бие сэтгэлээрээ түүнийг хамгийн ихээр дэмжигчид болжээ.