Нөхрөөсөө илүү олны танил болсон үзэсгэлэнт Э.Мөнхтуяагийн зөвлөгөө


Чин зүрх дууг нөхөртэйгөө хамтдаа дуулж олонд хайрыг түгээсэн Э.Мөнхтуяа чамгүй дуучин гэдгээ харуулаад авсан. Анхны уран бүтээлээ Турк улсад хийж яваад хөгжмийн зохиолч Долгионтой тааралдахад Хослон дуулъя дуугаа хосуудад бэлэг болгон өгчээ.

Тэрбээр өрх гэрийн өөдлөх үү, уруудах уу гэдэг эхнэр хүнээс шалтгаалдаг гэж би боддог. Эхнэр хүн эхнэр шиг, нөхөр хүн нөхөр шиг л байх ёстой гэсэн жаахан уламжлалт үзэл бодолтой эмэгтэй гэх юм уу даа. Ямар ч үед нөхрөө өөрөөсөө илүү байгаасай гэж боддог гэв.

Эмэгтэйчүүд гэр бүл, үр хүүхэдтэй болохоороо өөрийгөө гээх гээд байдаг. Эмэгтэй хүн өөрийгөө хэтэрхий гээх юм бол гэр бүлийн бат бөх харилцаанд сэв сууж байдаг. Тийм учраас өөр, өөрийн гэсэн орон зайтай, бие биенийхээ хүсдэг юмыг нь хийлгэдэг байх хэрэгтэй гэж бүсгүйчүүддээ зөвлөв.

Э.Мөнхтуяа хүүхдийн хүмүүжил тал дээр хүүхдээ хэтэрхий их ядраагаад ч юм уу, дургүй байхад нь хэт их хүчилж, сонирхолгүй зүйлд нь явуулахыг төдийлөн таашаадаггүй. Өөрийгөө хөгжүүлж байгаа юмандаа цагаа зарцуулж сураасай гэж боддог. Аль болох л дэлхийн иргэн болж хүмүүжээсэй, миний сурч чадаагүй зүйлийг сурч, сайн боловсрол эзэмшээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг аж.