Загварын тайзаа орхисон Ж.Дамдинцэрэнгийн гэр бүл


Монголын хөгжмийн урлагийн түүхийн хуудсыг өөрийнхөөрөө сөхөж, олон арван гайхалтай бүтээлүүдээ туурвин үлдээж байгаа ховорхон заяах авьяаслаг эрхэм бол Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров билээ. Урлагийн авьяас удамшдаг гэдгийг гэрчилж охин Ж.Уугантуяа нь монголын анхны эмэгтэй морин хуурчдын нэг болсон. Тэгвэл түүний ганц хүү Ж.Дамдинцэрэн ч мөн аавынхаа мэргэжлийг өвлөж Японы Токиогийн их сургуульд хөгжмийн чиглэлээр суралцаж төгсөөд Нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албыг хашиж байсан удаатай.

Загвар өмсч явсан тэрбээр 2009 онд гэрлэсэн. Өдгөө хоёр охинтой болсон. Asia Model Festival Awards наадмаас Ж.Дамдинцэрэн Asia Model Star болж байсан түүхтэй. Харин өдгөө JCI Монгол байгууллагын XXIII Үндэсний чуулганы Нэгдсэн хуралдаанаар 2021 оны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр сонгогджээ.