Реппер Гинжингийн алчуур,савхи 1сая 500 мянган төгрөгөөр зарагджээ


Гадны уран бүтээлчид өөрсдийн эдэлж, хэрэглэж байсан зүйлсээ дуудлага худалдаагаар зарж, орлогыг хандивладаг. Тэгвэл энэхүү худалдаад ч манай улсад явагдах болж. Нэлээдгүй хэдэн уран бүтээлчид өөрийнхөө хайртай болон уран бүтээлийнхээ клипэнд өмсөж байсан савхи, нүдний шил, цамц, хүрэм зэргийг дуудлага худалдаагаар борлуулсан байна.

Тухайлбал, Реппер Гинжин буюу Г.Гарьдын Versace алчуур болон Ganbei дууны клипэндээ өмссөн хар савхийг Toirog Thrift shop-д хандивласан аж. Дээрх хоёр барааны тус бүрийн гарааны үнэ нь 150 мянган төгрөгөөс эхлэн дууджээ.

Тус дуудлага худалдааны үеэр түүний алчуур, савхи 1 сая 500 мянган төгрөгөө зарагджээ. Фэнүүд л үүний үнэ цэнийг мэдрэх байх даа хэмээн шуугих олон байна. Харин нийт орлогыг 100 хувь Есүжин охины эмчилгээний хандивт зориулагджээ.