Топ болоод төрөл арилжсан Д.Долгион


Монголын загварын ертөнцийн хамгийн том ёслол болох Гоёл наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Д.Долгион тодорсон билээ. Тэрбээр дунд сургуулийн сурагч байхдаа л загварын тайзтай нөхөрлөсөн. Багаасаа Японд амьдарч, бага сургуулиа дүүргээд Монголд иржээ.

Тэрбээр есдүгээр ангид байхдаа үсчин, гоо сайханчийн тэмцээнд оролцох найздаа туслахаар анх удаа модель болсон бөгөөд улмаар тус тэм цээний шилдгээр тодорсон нь загварын ертөнцөд эргэлт буцалтгүй хөл тавихад нөлөөлсөн байна. Түүний найз нөхөд нь ч Д.Долгионыг загварын ертөнцөд хүчээ сорихыг ятгаснаар Эра төвөөр овоглон загварын тайзнаа ур чадвараа сорьж эхэлсэн түүхтэй.

13 дахь удаагийн Гоёл наадмын отгон топ болохдоо дизайн, хувцас загварын шинэ техник технологи, боловсруулалт, артистуудын чиг хандлага өөр байлаа. Мөн гаднаас шүүгчид ажилласнаараа онцлогтой хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.

Өдгөө загварт хөл тавьсан үеэ бодвол шал өөр болжээ гэх олон ч байна. Загвар сонирхогчид загвар өмсөгчдийн өөрчлөлт, хувиралыг жирийн хүнээс илүүтэй мэддэг, тэдний талаарх түлхүү мэдлэгтэй байдаг бололтой.

Ямартай ч Д.Долгоныг тод болоод төрөл арилжсан гэх бор шувуу нисэх болж. Гэрэл зураг түүх өгүүлнэ гэдэг. Түүнийг өмнөх болон одоогийн гэрэл зургуудаас өөрчлөлтийг сонжино уу.