Хүүхдүүд самрыг ястай нь идсэнээр түгжрэл үүсэж хагалгаанд их орж байна гэв


Энэ жил их ургацын жил тохиож буй. Тэгвэл самрыг 3-10 насны хүүхдүүд ястай нь идэх тохиолдох цөөнгүй байна. Ингэснээр гэдсэнд нь түгжрэл үүсэж, хагалгаанд ихээр орж байгааг мэргэжлийн эмч эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэв.

ЭХЭМҮТ нь 24 цагаар иргэдэд үйлчилдэг. Өдөртөө хүлээн авах тасгаар нийтдээ 300-320 хүүхэд үзүүлдэг. Үүнээс бараг 100 гаруй хүүхэд нь мэс заслын шалтгаанаар үзүүлдэг. Тэдгээрээс сүүлийн хэд хоногийн байдлаар өдөрт 1-2 хүүхэд самрын яснаас үүдэлтэй гэдэсний бөглөрөл, түгжрэл болон ирж байна.Самрын яс нь хүний биед боловсордоггүй. Гэтэл бага насны хүүхдүүд үүнийг идсэнээс болоод гэдэсний дотор орж бөөгнөрөн маш их өвдөлт өгдөг. Мөн самрын үзүүртэй яс нь гэдэсний дотор талын салстуудыг гэмтээж цус гарган цаашлаад халдвар үүсгэх ч эрсдэлтэй гэдгийг ЭХЭМҮТ-ийн ХЭ-ийн Ерөнхий мэс заслын тэргүүлэх зэргийн мэс заслын эмч, Клиникийн профессор В.Ганхуяг онцлов. https://www.facebook.com/gankhuyag.vanchig түүний цахим хуудсаар орж илүү дэлгэрэнгүйг харах боломжтой.