Алтаар гоёх болсон Т.Амина ээж болсон уу


Багаасаа дуулж олны танил болсон Т.Амина сүүлийн жилүүдэд том том алтан бөгж, урт алтан гинжээр гоёж яваа. Түүнийг өөрөөсөө ах хүнтэй дэр нэгтгэсэн хэмээн шар хэвлэлийн хуудаснаа заларч байсан ч өдгөөг хүртэл ил гараагүй байгаа билээ.

Ямартай ч фэнүүд нь түүнд алт залуу хүнийг овортой харагдуулдаг хөгширөх гэж юунд яараа вэ гэдгийг одоо ч захисан хэвээр. Нэлээдгүй жин нэмсэн түүнийг ээж болооо юу хэмээн хардах нэгэн ч байна.

Амина СУИС-д суралцах явцдаа УБТЗ-ын лавлан мэдээлэгчээр ажиллаж байжээ. Дуучин бүсгүй төмөр замчин болсон учир нь түүний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан Хүндэт төмөр замчин хүн байсан аж.

Мөн аав нь залуудаа төмөр замд ажиллаж байсан байна. Ийнхүү УБТЗ-ын дуу бүжгийн чуулгын даргаар томилогдоход зам мөр нь саадгүй байсан бололтой.