Багшийнхаа хайранд жаргаж яваа жүжигчин Б.Азжаргалын гоолиг биений нууц


Жүжигчин Б.Азжаргал өдгөө 26 настай. Тэрбээр Хамгийн азтай үе уран сайхны кинонд тоглосон. Өмнө нь Захирагч Зий, Админ Зий, Тоглоомын дүрэм, Хамгийн хөөрхөн охин зэрэг дэлгэцийн бүтээлд тоглосон юм.

Жүжигчин бүсгүйн нөхөр нь A-Cappellа хамтлагийн дуучин Д.Мөнх-Од. Түүнийг нэгэн үе дуулсан дууг нь сонсож явсан залуус андахгүй. Тэрбээр ИЗИС-д багшилж байхдаа хичээл заадаг байсан оюутнаа ийнхүү сонгож ханилан суусан.

Хосууд өдгөө нэг охинтой. Б.Азжаргал үеийн жүжигчин бүсгүйчүүдээсээ гоолиг биеэрээ аргагүй ялгардаг нэгэн. Түүний энэ биений нууц нь бокс. Боксын спортоор хичээллээд нэлээдгүй хугацааг өнгөрүүлж байгаа гэнэ.