Продюсер Б.Наранзун 27 жилийн өмнө ийм залуу байжээ


Монголын урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа, найруулагч, дуучин Б.Бадрууган агсныг залгамжлан гурван үеэрээ урлаг, соёлын салбарт хүчин зүтгэж, бүтээлч, шинэлэг орон зайг өртөөлөн, өөрийн зохиосон ая, хөгжмийн хэв маягаараа технологи, шинэ мянганы залуусыг хөтлөн холбож яваа Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунг танихгүй хүн ховор.

Тэрбээр урлаг, соёлын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахаар сүүлийн жилүүдэд хүчин зүтгэж яваа. Одоогоос 27 жилийн өмнө буюу 1993 онд ийм залуу төрхтэй залуу байжээ. Түүний энэ хөрөг Амьдрал миний дуранд гэрэл зурагчны номонд ийнхүү мөнхлөгдөн үлдсэн аж.

Түүний амьдралдаа авч байсан үнэтэй зөвлөгөө нь, Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн хэлсэн Цаг нь болоогүй байхад дайсантай бүү бол хэмээх үг байдаг. Тэр хүн улс төрд орохдоо хүмүүстэй сайн харилцаатай байж, өөрийгөө ойлгуулж чадсаны эцэст сонгуульд ялалт байгуулж байсан түүхтэй. Тиймээс өөрийнхөө хийе гэж бодсон зүйлээ хийтлээ дайсантай болох хэрэггүй. Заавал дайсан гэхээсээ илүүтэй амжилтад хүрэхээсээ өмнө хэрэгтэй, хэрэггүй хүмүүстэй нийлж, өөртөө саад болох аливаа үл хүндэтгэсэн, ойлгомжгүй харилцаанаас хол байх хэрэгтэй гэсэн санаа гэнэ шүү. Харин өдгөө тэрбээр ийн төрхтэй болжээ.