Жүжигчин А.Туяад олны танил эр хүч үзүүлж байжээ


Жүжигчин А.Туяаг монголын сайхан бүсгүйчүүдийн нэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өнөөдрийг хүртэл ганц бие яваа тэрбээр сүүлийн үед эмэгтэйчүүдийн тухай дотно ний нуугүй ярьдаг подкастын зочноор оролцжээ.

Сайхан бүсгүйчүүдийг эргүүлэх эрчүүд олон. Түүнийг найрах гэсэн залуус их байдаг аж. Нэг удаа С1 телевизийн нэвтрүүлэгт оролцох урилга аваад очиход олны танил хүмүүс мөн байжээ.

Гэтэл нэгэн эр А.Туяа руу байнгын чат бичдэг байсан гэнэ. Ингээд огт хариу өгдөггүй байсан түүнийг тус телевизийн нойлын үүдэнд шууд хүч хэрэглэн үнсээд авчээ.

Харин шоконд орсон жүжигчин бүсгүй тэрхүү хүний хариу үйлдэлд тас хийсэн алганы амт үзүүлсэн байна. Эцэг, эхийн хайранд умбаж өссөн А.Туяа баргын залууд нүүр өгдөггүй гэнэ шүү.