Жүжигчин А.Ганчимэгийн давтагдашгүй гоо үзэсгэлэн нь энэ байжээ


Хэцүү анги Зулаагийн дүрээр олны хайрыг татаж чадсан жүжигчин бол А.Ганчимэг. СУИС-ийг төгссөн эмэгтэй бүрийн мөрөөдлийн тайз болох Драмын театрт жүжигчнээр орж нэлээдгүй хэдэн жүжигт тоглон од болон гялалзаж явсан.

Харин Хувьсал продакшний Урнаатай нэгдэж дэлгэцийн бүтээлд шамдан явсан ч тэдний зам мөр нийлээгүй салцгаасан. Өдгөө жүжигчин Д.Ганцэцэгтэй хамтдаа Ариум продакшныг байгуулж Халуун зүрх хэмээх бүтээлийг үзэгчдэд хүргэсэн юм.

Урт үстэй хөөрхөн охин одоо намба суусан ээж болсон ч гоолиг сайхнаараа биеэ авч яваа хэмээн фэнүүд нь магтдаг байна. Ганц бие ээжийн амьдралаар яваа түүний давтагдашгүй гоо үзэсгэлэн нь түүний сэвх гэнэ шүү.

Энэ талаараа жүжигчин бүсгүй, Миний сэвхтэй нүүр… Хүмүүс яаж сэвх арилгах вэ, яаж өөгүй арьстай болох вээ гэж их асуудаг. Би өөгүй сайхан арьстай бишээ… Тийм болохыг, тийм байхыг хүсдэг байсан л даа… Одоо больсон. Хэдэн цоохор сэвхээ, шинээр үүсэж байгаа үрчлээ, толбоо дарж, нуухаа байсан…

Угаас хүний туулж өнгөрүүлсэн амьдралын түүх сэтгэлд бас нүүрнд мөрөө татуулан үлдээдэг жамтай… Энэ бол ичих юм огт биш!!!
Охид минь хөөрхөн байхаас илүү
Хүчтэй байх нь чухал
Сайхан байхаас илүү
Сайн байх нь чухал хүн бүрт давтагдашгүй гоо үзэсгэлэн бий гэв.