Загвар өмсөгч, жүжигчин О.Мөнхдалай, Зулгэрэл нарын хүүхдүүд том болжээ


Залуу гэр бүлүүд хэдэн хүүхэдтэй байх нь хамаагүй салж, дахин шинэ амьдрал зохиох нь асуудал биш болсон үед бид амьдарч буй. Олонд үлгэр жишээ болсон гурван хүүхэдтэй байж салаагүй сайхан яваа гэр бүл хэмээн шар хэвлэлийн хуудаснаа заларч явсан жүжигчин О.Мөнхдалай, фото модель Зулгэрэл нар хоёр тийш болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Хувьсалын ганц ханхүү гэгдэж явсан жүжигчин залуу хэдийнэ шадар сайдын зөвлөх болчихсон тууж яваа. Харин экс эхнэр нь буйдангийн бизнес эрхлэх болжээ. 18 наснааса хүний хань болсон фото модель маан гурван хүүхдээ өөрөө өсгөж буй.

Зулгэрэл Камертон хамтлагийн дуучин Мээдээгийн Mi amor дууны клипэнд тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд Lumino хамтлагийн Парист хоёулаа болзоно дууны клипэнд тоглосон юм. Ээжийн үүргээ сайн гүйцэтгэж яваа тэрбээр ажил, уран бүтээлээ хослуулсаар энхрий үрсээ өсгөсөөр явна.