Жүжигчин Ариукагийн гал улаан өөрчлөлт хэний өмч вэ


Жүжигчин хүний анхны уран бүтээлийнхээ дүрээ зөв сонгоод гүйцэтгэл сайтайгаар олонд хүргэчихвэл урлагийн замд нь бэрхшээл учирдаггүй бололтой. Харин ч бүүр бүтээсэн дүрийнхээ нэрээр алдаршдаг гэхэд хилсдэхгүй юм.

Үүний тод жишээ нь Эмоци хамтлагийн жүжигчин Ариука буюу Ариунцэцэг. Тэрбээр МҮОНТВ-ийн бүтээл Амьдралд тавтай морил олон ангит уран сайхны кинонд эршүүд, ханьдаа сайхан амттай цуйван сэгсэрч өгдөг бүсгүйн дүрээр олноо танигдсан.

Жүжигчин хүн олон дүрд хувирч чаддаг Ариука сүүлийн жилүүдэд фото модель хийх болсон. Ганц бие ээжийн замналаар алхаж яваа түүний хайрлаж, итгэж явсан хань нь болох Чинзо нь амьдралд хөл алдсан. Үүнээс үүдэн тэднийг салсан гэлцдэг.

Нэгэн үе залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж явсан Чинзо алдаагаа ухамсарлаж, өөрийгөө муу зуршлаасаа татаж чадсан бөгөөд удахгүй хамтлагтайгаа тоглолт хийхээр зэхсэн аж.

Харин Ариука үсээ уран бүтээлийнхээ өмч болгочихсон тун чиг завгүй яваа гэнэ. Шинэ уран бүтээл нь түүнийг гал улаан үстэй болгожээ.