С.Сэрчмаа Чинбаатай хамтарна


Монголын рок попын ертөнцөд өөрийн дүр төрх, өвөрмөц дуу хоолойгоороо ялгарч чадсан цөөн хэдэн эмэгтэй дуучны нэг бол С.Сэрчмаа. Түүнийг фенүүд нь Хайрын дууч хэмээдэг. Хувийн амьдралаасаа болоод уран бүтээлээ хойш тавиад байсан тэрбээр ханцуй шамлан туурвих болсон.

Хаа ч явсан цуг гэж мэдээрэй, Эрх саран зэрэг олон сайхан дуугаараа фенүүдээ байлдан дагуулж, Монголын рок поп ертөнцөд 20 гаруй жил гялалзаж яваа авьяаслаг дуучин бүсгүй өөрийн бие даасан таван цомог гаргасан байдаг. Хамгийн сүүлд Vandebo хамтлагтай хамтран Аялгуу дууг олны хүртээл болгосон юм. Харин тун удахгүй хөгжмийн зохиолч Чинбаа, яруу найрагч Эмүжин нартай хамтран шинэ уран бүтээлээ хүргэхээр зэхэж буй аж.