Voice-ын шилдэг оролцогч Б.Алунгоо ээж болсон гэв үү


Дэлхийн 70 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй Voice Mongolia шоунд хоёр дахь удаагаа оролцсон Б.Алунгоо хэдийнээ залуусын танил болсон. Тэрбээр The Voice шоуны нэгдсэн суваг The Voice Global нэгдүгээр сарын шилдэг оролцогчдоо шалгаруулахад аравт багтсан авьяаслаг нэгэн.

Түүний фэнүүдийн дунд ээж болчихсон гэх бор шувуу нисэх болов. Гэвч эндүүрэл гарсан бололтой. Сошиалд өлгийтэй дүүгээ салхилуулж байх үеийнхэн гэрэл зураг тархаж ийнхүү түүнийг ээж болсон хэмээн андуурчээ.