Инстаграм од С.Төгс төгсөрчээ


С.Төгс хэмээх энэ бүсгүй Германд хүүхэд насаа өнгөрүүлж, Берлинд загвар өмсөж байсан. Модель С.Эрдэнэцогттой дотносон дундаасаа хүүхэдтэй болсон ч ганц бие ээжийн хувиар амьдарч, Сингапур Монголын хооронд жим гартал явж моделийн ажлаа хийж явсаар эх орондоо төвхнөөд буй.

Тэрбээр сүүлийн жилүүдэд Авьяаслаг Монголчууд шоунд оролцож олны танил болсон бүжигчин Цэнгүүнтэй хайрын романс үүсгэсэн. 12 настайгаасаа загварт хөл тавьсан С.Төгс моод, брэнд хөөдөггүй нэгэн аж. Стиль тодорхой хэмжээгээр хөөдөг.

Хааяа томдсон пиджак, бариу жийнс, пүүз өмсөөд явж байхаар зарим хүмүүс араас хараад өндөр туранхай эрэгтэй хүн байна гэж харлаа гэдэг байжээ. Харн өдгөө тэрбээр эмэгтэйлэг хувцаслаж, намба сууж эхэлж байгаа нь фэнүүд нь төгс харагдах болжээ.