Удахгүй хуримын зараа тараах гэж буй Г.Эрхэмбаярын гэр бүл


Мөрөөдлийн театр хошин урлагийн продакшны жүжигчин СТА Г.Эрхэмбаяр хоёр дах амьдралаа хамтлагийн залуу жүжигчин Э. Намуунаатай эхлүүлжээ. Намуунаагийн хувьд СУИС-ийг төгсөөд шууд л ажилтай залгаж тус театраар овоглох болсон. Түүний хувьд цэл залуугаар хоёр хүүхдийн ээж болж жүжигчний гараагаа эхлэхдээ нөхрөөсөө салсан гэлцдэг.

Г.Эрхэмбаяр хоёр хүүхэдтэй, Э.Намуун ч хоёр хүүхэдтэй. Шинэхэн хос хоёр талаасаа хоёр хүүхдээ авчирч, зургуулаа нэг гэртээ амьдрах болсон билээ. Тэгвэл жүжигчин Намуунаа цахим хуудаснаа сүйн бөгж хүлээн авснаа сонирхуулав.

Хосууд удахгүй хуримын зар тарааж нижгэр хуримаа хийхээр зэхэж буй талаар бор шувуу нисэж эхлэв. Жүжигчин бүсгүй тайзнаасаа холдож хүүхдүүдээ харах болсон. Сургуулийн сурагчид тэдэнд анхаарал халамж илүүтэй их тавихгүй бол болохгүй гэдгийг залуухан бүсгүй сайн ухаарч хэмээн ойр дотныхон шивэр авир гэлцэнэ.