Сошиал од хос – Оюунномин, Билэгсайхан


Сошиалд олны хайрыг татсан хосоор Оюунномин Билэгсайхан нарыг хэлдэг. Тэднийг Jayel, Jason нараар нь залуус сайн мэддэг. Хосууд өнгөрсөн онд хуримаа хийсэн юм.

Манай улсад өмнө нь харагдаж байгаагүй хуримын зураг авалтыг гадаад руу улс руу аялан авахуулж, бичлэгээ хүртэл бусдад хуваалцаад авсан удаатай. Залуу хосуудад хөдөлмөрч зангаараа үлгэр жишээ болсон тэднийг 116 dance studio бүжигчид гэдгийг мэднэ.

Тэд ажлынхаа хажуугаар рекламанд тоглочихдог сүйхээтэй залуус. Инстаграм хуудсыг нь дагагчид хэдийнээ 200 мянга хол давчихсан бөгөөд youtube сувгийг нь 242 мянган хүн дагаж байнгын фэн нь.