Нэгэн сайхан ээжийн амийг аварсан дуучин Ану хамтдаа нэгдсэн ээжүүдэд баярласнаа илэрхийлэв


Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэгэн ээжид амьдрал бэлэглэх зорилгоор өөрийн санаачлан үүсгэн байгуулсан Tara Vision агентлагтайгаа хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Шүүдрийн дусал нэртэй хандивын аяныг өнгөрсөн 8-р сард эхлүүлж, нэгэн сайхан гэр бүлийн ээжийн амийг аварсан сайн үйлс бүтээсэн билээ.

Дуучин бүсгүй энэ талаараа ярихдаа, Тара вишн агентлагийн маань явуулсан шүүдрийн дусал аяны хүрээнд Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон Д.Даваасүрэн эгчийн маань хагалгаа амжилттай болж өнөөдөр эмнэлгээс гарч байна. Энэхүү аянд нэгдсэн ээжүүд та бүхэндээ баярлалаа хэмээн хэлсэн юм.