Сингли Лэйдсийг чимсэн Инжир буюу Э.Зүнжээ


Үзэгчдийн хүсэн хүлээж байсан Сингли лэйдс дөрөвдүгээр ангийн нээлт өчигдөр боллоо. Тус бүтээл өнөөдрөөс эхлэн бүх кино театрын дэлгэцнээ гарч эхлэв.

Тус бүтээлд Инжирийн дүрийг бүтээхээр шинээр нэмэгдсэн дүрд Э.Зүнжээ тоглосон. Тэрбээр кино зураг авалтын үеэр эгэмээ гэмтээсэн гэдэг.

Бусад жүжигчдээс нэлээд өөр өнгө төрхтэй залуу жүжигчин монголын кино урлагт бүл нэмжээ. Түүний бүтээсэн дүрд үзэгчид өндөр үнэлгээ өгч байгаа аж.

Сингли Лэйдст үйл явдлын өгүүллээс, Ажил амьдралдаа амжилттай ч ганц бие 40 нас хүрсэн Ари, ажлын шугамаар Иран улсын нэгэн хот руу явна. Тэндээс санамсаргүй эртний бөгж худалдан авснаар үл мэдэгдэх далдын хүч үйлчлэн 13-р зуунд Түмэлүн хатны Персийг дайлаар мордож байгаа цаг үед очиж адал явдал эхэлнэ.

Гэтэл Ари бөгжөө алдан буцах аргагүй болно. Бөгжнийхөө хойноос явсаар урьд насныхаа бүтээгүй хайр сэтгэлтэй учирдаг ажээ.