Холливудын жүжигчин А.Баярцэцэгийн хувьсал


Холливудад монгол жүжигчдийн жимийг гаргасан А.Баярцэцэг 1990 онд төржээ. Тэрбээр ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр Өмнөд Африкийн Дурбан хотын Mancosa Management College-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалж байсан юм.

Miss World Mongolia 2015 тэмцээнд 2-р байр эзлэн 2015 оны Ертөнцийн сайхан хүүхэн тэмцээнд оролцон шилдэг 16-д багтан, 2016 оны Дэлхийн мисс тэмцээнд шилдэг 11-т багтсан байв. Ийнхүү бизнесийн мэргэжилтэй Баярцэцэг хэрхэн жүжигчин болсон нь жинхэнэ хувьсал. Мэргэжлийн жүжигчин болохоор харин өдгөө суралцаж буй.

Багын мөрөөдөл нь загвар өмсөгч болох байсан бөгөөд тэрхүү мөрөөдөлдөө хэдийн хүрсэн. Англи, Испани, Франц хэлтэй тэрбээр багаасаа өөрийнхөө боловсролд анхаарч иржээ. Айлын ганц охин болохоор хичээлээс өөр зүйлд гар хүрч байгаагүй нэгэн аж. Хүн хэн ч байж болно. Ямар ч амжилтанд хүрч болно. Гол нь хэн байсныгаа мартаж болохгүй. Хүн хүнээрээ байх ёстой, энгийн байх ёстой гэдэг үгийг хэлэх дуртай гэнэ.