Дуучин Дээгий ахмадын баярын тоглолтонд сархад хүртээгүй гэдгээ мэдэгдлээ


Өчигдөр дуучин Т.Дэлгэрмөрөн ахмадын баяр 2020 тоглолт 10 дахь жилдээ өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна. Энэ бол үнэхээр үгээр хэлэшгүй том буян даа. Дээгий нь 10-р сарын 1.2.3 ны өдрүүдэд нийт 9000 ахмад буурлуудаа баярлуулах бололтой хэмээн пост оруулж байв.

Харин өнөөдөр сошиалд нэгэн эрхэм түүнийг тоглолт дээрээ сархад зооглосон байсан гэх нь тэр. Үүний хариултанд дууч залуугийн гэргий Х.Ананда дараах хариултыг өглөө.

Миний хань ижил сархад амсалгүй гурван жил болжээ. Ханилан сууж хамтдаа амьдралын төлөө явж байгаан хувьд!! Жингийн бооцоо реалити шоу хажуугаар нь шинэхэн маамаагаа өлгийдөн аваад 3хоног тасралтгүй сахиур хийгээд хажуугаар нь хурим найр, тоглолт гээд ёстой аав хүний байж болох бүх зүйлийг наймаалж шиг амжуулж байгаа аав хүн. Яаж ичихгүй ийм бузар хар мэдээлэл хүн гүтгэж олон түмэнд хар өтөө цацдаг ичгүүргүй хүн бэ

Иймэрхүү хүмүүс хүний нэр төр ар гэр бүгдийг хүчирхийлж байгаагаа мэдэж байгаа болов уу? Бас профайлаа Хүн бай гээд сольжээ.Өөрөө жинхэнэ хүн бай бидний гэр бүлээс албан ёсоор уучлал хүсэж Хүн байгаарай бид цусны шинжилгээ өгөөд амыг чинь хаахад бэлэн харин @Lkhamsuren Badamkhorloo гуай амнаас гарсан бузар мэдээлэлдээ эзэн нь болж хуулийн дагуу хариуцлагаа хүлээгээрэй!