Жүжигчин Ж.Мөнхсайхан, Н.Онон нар маргааш Гавьяат жүжигчин цол тэмдэгээ гардан авна


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Маск продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан болон Х түц продакшны жүжигчин Н.Онон нарт гавьяат жүжигчин цол олгохоор болсон тухай тэдний хамтран зүтгэгчид мэдээллээ.

Тухайлбал, жүжигчин М.Баярмагнай Маск продакшнаас гурав дахь гавьяат жүжигчин төрлөө. Тэр бол МУГЖ Ж.Мөнхсайхан гэж өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Мөн Х түц продакшнаас дараах мэдээг гаргажээ. Төрийн дээд одон гардуулах ёслол даваа гарагт болох аж.