Аягүй царайлаг охин үйлчлэгч хийдэг гэхээр гайхаад байх юм


Арван наймтай, аягүй царайлаг охин хичээлээ тараад Зомад ирж хэнээс ч ичилгүй үйлчлэгч хийдэг гэхээр гайхаад байх юм энэ хүмүүс…

Аргагүй л дээ, нүүрээ гоё будаад, гоё хувцасаа өмсөөд найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлдэг нас шүү дээ яалтчгүй.. 

Гэхдээ шинэ үеийн дүү нар маань их гоё болжээ. Аливаа зүйлийг маш хурдан сурдаг, асуудлыг өөрөөр хардаг, айж ичихгүй үзэл бодлоо хэлчихдэг, зөвхөн цалин мөнгөнөөс гадна туршлага хуримтлуулж их зүйл сурахыг илүүд үздэг болсон аж. 

Мэдээж хэрэг ёс зүй, хариуцлага гэж мэдэхгүй айлын эрх хүүхдүүд зөндөө, гэхдээ дээрх сайн жишээ хамаагүй илүү шүү.. 

За тэгээд дүү нар минь зүгээр компьютерийн ард сууж байгаад мөнгө олох талаар олон хүн зөвлөж байна. Үнэн. Боломжтой. Гэхдээ хөлсөө гаргаж олсон мөнгөөрөө дуртай зүйлээ худалдаж авах, хамт олон гэдэг нэг гэр бүлтэй болж жаргал зовлонгоо хуваалцах тэр гоё мэдрэмжүүд зүгээр сууж байхад олддоггүй юм шүү.. Бас үйлчилгээний ажил айхтар өндөр цалингүй хэдий ч амьдралд тань хэрэг болох маш их зүйлсийг сурч мэдэх боломж олгодог юм шүү..

Өөр тайван сайхан дөө.