Н.Онон: 30 жил урлагт зүтгэсэн зүтгэлийг минь төр үнэллээ


Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас 

  • Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Д.Зоригт, Г.Нанзад, Ц.Эрдэнэбилэг, 
  • Гавьяат багш цолоор Ч.Чанцал, М.Гаамаа, Ц.Гомбо, Ш.Дуламсүрэн, Н.Нямжав, С.Пүрэвжав, Б.Энхбаяр, 
  • Гавьяат дасгалжуулагч цолоор Н.Дариймаа
  • Гавьяат жүжигчин цолоор Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон тус тус хүртээд байна. 

Гавьяат жүжигчин цолоор шагнагдсан Х-ТҮЦ продакшны захирал, жүжигчин Н.Онон: Урлагийн салбарт 31 жил зүтгэж, төрд үнэлүүлж байгаадаа баяртай байна. 31 жил урлагийн салбарт ажиллаж байна. Ирэх жил манай Х-ТҮЦ продакшны 25 жилийн ойн баяр тохионо.