Жүжигчин Пунтик гэмтэл авчээ


Сүүлчийн шөнө, Ороолон, Богд хаан, Админ Z, Орилоон, Бүтэн амьдрал зэрэг кинонд тоглосон жүжигчин Пунтик гэмтэл авчээ. Тэрбээр Бүх зүйл сайхан болно.Гэмтсэн бүхэн эдгэж, Гомдсон бүхэн уучилж Уурласан бүхэн ухаарч, Учирсан бүхэн жаргалтай байгаасай гэв. Түүний фэнүүд нь түүнд хурдан эдгэж, уран бүтээлдээ орохыг ерөөв. Жүжигчин бүсгүй өмнө нь автомашины осолд орж хүнд бэртэл авч байсан гэдэг. Тэрхүү бэртлийнхээ хагалгааны дараах үе буюу төмрөө авахуулах, косметик оёдол тавиулах гээд ийнхүү ГССҮТөвд хэвтжээ.

Түүнийг бага байхад нь гэрийнхэн нь Пунтик хэмээн дууддаг байжээ. Энэхүү нэрний утга нь Орос хүүхэлдэйн киноны дүр болох циркчин гахайны нэр гэнэ шүү. Өөрийнхөө харж, зэвүүцдэг дүрдээ тоглодог энэ нь надад их таалагддаг гэдгээ онцолж байсан удаатай.