Дуу хоолойгоороо олны танил болсон П.Хишигбуян


Дуу хоолойгоороо олны танил болсон хатагтай бол Алимаа буюу П.Хишигбуян. Тэрбээр анх Alimaa’s movie guide маш сонирхолтойгоор кино ярьж дуу хоолойгоороо бусдыг татаж чадсан авьяаслаг бүсгүй. Харин цахим орчинд машин дотроо бичлэг хийж байх үедээ ёс зүйгүй үг хэлснээрээ анх олонд царайгаа харуулсан юм.

Тэрбээр наймдугаар ангид сурч байхдаа нэг жүжиг үзээд жүжигчин болохыг мөрөөдөж эхэлсэн гэдэг. Түүнийгээ ээждээ хэлэхэд Манай удамд урлагийн хүн байхгүй ээ гээд халгаагаагүй аж. Тэгээд хувь тавилантайгаа эвлэрч, англи хэлний багш болохоор шийджээ.

Нэг удаа санамсаргүй бичлэг хийж сошиалд байршуулахад маш олон хүнд таалагдсан байна. Ингээд л TUG network-оос түүнд жүжигчнээр ажиллах саналыг тавьжээ. Ийнхүү өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж өдгөө хэдийнээ олны танил болоод авсан юм. Өдгөө Алимаа очоогүй киноны нээлт гэж байхаа больсон гэнэ шүү. Түүнээр киногоо яриулах гэсэн уран бүтээлчид ихэсжээ.