СОЛГОЙЧУУД


Англид хүн төрөлхтний түүхэнд хамгийн алдартай хүмүүсийн урт жагсаалт байдаг бөгөөд түүнд Римийн император Тибери, Леонардо Да Винчи, Юлий Цезарь, Александр Македонский, Английн хаан Георг II, Америкийн эрдэмтэн Б.Франклин, Микеланджело, Наполеон, Пикассо, Чарли Чаплин, А.Эйнштейн нарын хүмүүс ордог байна. Харин эдгээр хүмүүст нэг л адил шинж чанар байдаг нь тэд солгойчууд ажээ. Аугаа их физиологич И.П.Павлов мөн л солгой байсан бөгөөд харин хүүхэд байх үеэс эхлэн баруун гараа дасгалжуулан ажиллуулж сурсан байна.

Өнгөрсөн зууны эхээр Орос оронд эрчүүдийн 4.7%, эмэгтэйчүүдийн 3.3% нь солгой байсан бол 60 жилийн дараа энэ тоо 12.2% ба 13.9% болтлоо өсчээ. Дэлхий дахинд ялангуяа европын улсуудад солгойчууд нийт хүн амын 3-10% -ийг эзлэх ба харин Африкийн зари оронд 50% хүрдэг байна. Ер нь солгой хүмүүсийн тоо улам бүр ихэссээр байгаа юм. Америк гүрнийг сүүлийн 20 гаруй жил удирдсан ерөнхийлөгчид (эцэг Буш, Рейган, Билл Клинтон, хүү Буш) бүгд солгой аж. Нөгөөх компьютерийн хаан Билл Гейтс бас л солгой гэнэ. Мөн зүүн баруун гар нь ижил ажилладаг хүмүүс байдаг бөгөөд тэдгээрийг амбидекстр гэдэг. “Уураг тархи ба Шинжлэх ухаан” номын хэсгээс…

Хүндэтгэсэн,
Цахим Эмч