Жүжигчин Г.Ундармаа 21 сая төгрөгийн ээмгээр гангарчээ


Урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг бол Г.Ундармаа. Тэрбээр хошин урлагийн тайзнаасаа хөндийрсөн ч уран бүтээлээ орхиогүй нэгэн. Хүүхэд байхын сэргэлэн, цовоо охин байсан жүжигчин бүсгүй маркетингийн чиглэлээр тун чиг овжин.

Тиймдээ ч өөрийн дэлгэцийн бүтээлүүддээ монголын кино урлагт урд хойчид харагдаж байгаагүй өнгө төрхийг илүүтэй тусгаж чаддаг. Тэр бүү хэл сайн үйлсийн аяндаа хүртэл ивээн тэтгэгчтэй байдаг нь түүний хөдөлмөрч, аливаа зүйлд сэтгэлээсээ тууштай ханддагийн нэгэн илрэл гэж найзууд нь магтдаг юм байна лээ.

Хөрөнгө зарж хийсэн бүтээлийнхээ нээлтийнхээ парти дээр Г.Ундармаа 21 сая төгрөгийн алмазан шигтгээтэй ээмгээр гангарчээ. Түүнд хувийн стилисттэй гэдгийг фэнүүд нь андахгүй мэдэх биз ээ.