Багш болсон дуучин Сүндаръяагийн өөрчлөлт


Дуучин Н.Сүндэръяа иогчин болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэрбээр Энэтхэгт энэ чиглэлээр магистр хамгаалсан юм. Тайзнаа гарахаа больсон дууч бүсгүй өөрийнхөө нэрээр нэрлэсэн иогын клубээ ажлуулаад тун чиг завгүй явах болжээ.

Иогийн мастер цол авсан анхны Монгол хүн болсон тэрбээр өөрөө хичээлээ зааж, багшилдаг гэнэ шүү. Мөн рок дуучнаас иогчин болсон анхны уран бүтээлч.