Шүүмжлэл дагуулсан клипнээсээ хойш сураг алдраад нөхрөөрөө эргэн ирсэн О.Гансувд


Уран бүтээлчдэд анхын бүтээл хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Тэгвэл зөвлөгч нь муу байсан уу эсвэл туршлага дутсан уу гэлтэй нэлээд хэдэн эмэгтэй дуучид анхны клипээрээ шүүмжлэл сонссон удаатай. Тэдний нэг нь дуучин О.Гансувд.

Түүний тухайн үед дуулсан дуу нь хайр дуу байв. Гэвч дууныхаа үгийг бүрэн гүйцэд хэлж чадахгүй яг л түргэн хэллэг хэлж байгаа аятай дуулсан. Мөн клипэндээ өөрөө тоглосон дуучин О.Гансувд нүүр будалт, хувцаслалт дээрээ хамгийн муу ажилласан нь нэлээдгүй үзэгчдээс шүүмжлэл сонссон.

Харин тэрбээр их шүүжлэлийн дараа нам гүмхэн явсаар урлагт нөхрийнхөө хамтаар эргэн ирсэн. Түүний ханийг дуучин Төрмандах гэдгийг андахгүй мэднэ.

Өдгөө түүний төрх гадаад байдал хийгээд дуучин талаасаа хийсэн өөрчлөлт нь фэнүүдэд нь ихэд таалагдах болж. Ханьтайгаа ханилан дуулсан дуунд нь нийтийн дууг сонирхогчид уяран сонсдог болсон аж.