Мисс Т.Туяамаагийн Тэргэлмаа дөрвөн нас хүрлээ


Тун өвөрмөц содон төрхтэй Т.Туяамаа Дорнод нутгийн охин. Түүнд загвар өмсөгч болох мөрөөдөл хар багаас нь байжээ. Байрныхандаа ээжийнхээ оёсон хувцасыг өмсөж үзүүлэн бяцхан шоу дэглэдэг байсан учир орцны мисс гэж өхөөрдүүлсээр өнөөдрийн Т.Туяамааг бий болгожээ.

Т.Туяамаа сүйт залуу Төр-Энхийн хамт Австралид амьдарч байхдаа сүйн бөгжөө авч байсан. Удалгүй хөл хүнд гэдгээ зарлан жаргалтай явсан хосууд нэг л өдөр хоёр тийш болцгоосон.

Тэргэлмаа охиноо дагуулан эх орондоо ирсэн тэрбээр өдгөө гарын шавь нараа загварын салбарт бэлтгэж яваа. Хэдхэн хоногийн өмнө сайхан бүсгүйн бяцхан гүнж нь дөрвөн нас хүрчээ.