Ч.Цэлмүүн:Японд гэрийн эзэгтэйг ажлын байрны нэг төрөлд тооцдог


Ч.Цэлмүүн дуучнаараа олны танил болсон нэгэн. Тэрбээр монголд MIU их сургуулийг Биотехнологич, хүнс судлаач мэргэжлээр дүүргэсэн бөгөөд Тохоку их сургуульд докторын зэргээ хамгаалж хамгийн залуу доктороор тодорсон билээ.

Тэрбээр ганц бие ээж бөгөөд тус улсад суралцах хугацаандаа хүүгээ өөр дээрээ авахыг нь багш нар нь түүнд зөвшөөрсөн байна. Япон улс хүүхдийн хүмүүжлээрээ алдартай улс тэгвэл энэ талаар Ч.Цэлмүүн, Японд гэрийн эзэгтэйг ажлын байрны нэг төрөлд тооцдог, эмэгтэйчүүд ч бүтэн цагаар гэртээ байж хүүхдээ өсгөх нь ердийн үзэгдэл. Багш нарын хүүхэдтэй тулж ажиллах арга барил нь маш нарийн.

Хүүхдэд хичээл заана гэхээсээ тухайн хүүхдийн хүмүүжил, төлөвшил ямар байна вэ гэдэгт их анхаардаг санагдсан. Тухайлбал, ямар нөхцөл байдалд ямархуу зан гаргаж, хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг анхааралтай ажиглаж, тэр талаар эцэг эхтэй нь тогтмол зөвлөлддөг. Үүнийг дагаад сургууль нь ч тухайн хүнийг эцэг, эхийнхээ үүргээ гүйцэтгэхэд нэмэр болж өгдөг.

Өөрөөр хэлбэл, нэг талаас эцэг эх нөгөө талаас багш, сурган хүмүүжүүлэгчид хамтарч системтэйгээр хүүхдийг төлөвшүүлэх цогц шийдлийг Япон улс бий болгож чадсан юм шиг санагддаг гэв.