Б.Цэцэг: Уучлаарай энд ХҮН амьдардаг! Улиастайн 10 байшин


Эрүүл, зөв хооллолтын хичээлээр илүүдэл жинтэй охид хүүхнүүдийг ёстой л нэг хуйлруулж байсан жүжигчин Б.Цэцэг сүүлийн үед улс төр болоод нийгмийн асуудлаар нэлээд ярих болжээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэлээд идэвхтэй олон асуудлаар ярьсан тэрбээр энэ удаагийн НИТХ-ын сонгуулиар ч өөрийн дуу хоолойгоо хүргэн дараах асуудлыг хөндөн бичжээ.

Тэрбээр, Сонгууль дөхөөд овоорсон хогоо ашгүй нэг юм ачаад зугтсан байна лээ. Хороо дүүргийн удирдлагууд асар хариуцлагагүй бас сэтгэлгүй байгаа нь илт.

Яаж ч хоосон хоносон хогны мөнгөө төлдөг иргэд хүүхдээ тэврээд гишгэх газаргүй болчихож!!! Дэндүү арчаагүй Засаг даргууд, дэндүү арчаагүй хорооны 22 ажилтан!!!

АН Пүрэвдаваа гэгч этгээд БЗД Засаг дарга, НИХТ гээд БЗД дүүрэгтэй үндсэндээ 8 жил ажиллажээ! ичихгүй 12 жил суух гээд дэвшиж байгаа. чи одоо болио андаа, хөгшөөн, өвгөөн ЗА!! Зүгээр л ард түмний амьдралаар тохуурхахаа ЗОГСОО!!