Сураг алдарсан 1991 оны Мисс Ч.Мичидмаа


Монголын сайхан бүсгүй 1991 уралдааны тэргүүн мисс Ч.Мичидмаа өдгөө УИХ-ын гишүүний гэргий хэмээгдэх болсон. Тавилгагүй хоосон байранд амьдардаг байсан Д.Сумъяабазар түүнээс ичихдээ Мичидмааг ирэхээс өмнөхөн хажуу айлын тавилгыг гуйгаад гэртээ зөөж оруулдаг, явахаар нь буцаад л хажуугийн айлдаа диван энэ тэр гэсэн нүсэр тавилгыг нь зөөж оруулдаг байжээ.

Энэ бүхэн нь Д.Сумъяабазар аваргад бөхийн гайгүй бэлтгэл болж байсан биз ээ. Сүүлдээ тэр хоёрын уулзах нь олширч, тэрбээр бараг л өдөр болгон тэр тавилгаа хоёр айлын хооронд зөөж гүйдэг болсон гэдэг.

Мисс бүсгүй бүгдийг мэдэж, сүүлд тэр хоёр яг тэр айлын дивантай адилхан буйдан худалдаж авсан бяцхан түүхтэй гэдэг. Тухайн үед Ч.Мичидмаа тэр үед тавилга ч үгүй хоосон байранд Д.Сумъяабазарын гэргий болон ирсэн нь эд хөрөнгө харж суугаагүй хамгийн том баталгаа биз.

Өдгөө хосууд хоёр хүүтэй. Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээр улиран сонгогдсон азтай эр. Харин Мисс гэргий нь томоохон арга хэмжээн дээр харагдахаа больж, хөдөө агаарт гарахыг илүүд үзэх болжээ.

Харин мисс Ч.Мичидмаа хамгийн сүүлд Сэрүүлэг сонинд ярилцлага өгөхдөө, Мөнгө юу ч байхгүй, Сумъяа бид хоёр гараасаа хөтлөлцөн заалны барилдаан хэсэж, давааны мөнгөөр амьдралаа залгуулж явсан тэр үе маань хамгийн гоё гэж дурсан хуучилсан байдаг.