Эбэгийн хүү Эрдэнэ ийм ажил хийгээд завгүй явна


Монголын улс төрд нь аав нь ажиллаж байгаад суудлаасаа буусан бол хүү нар нь зүтгэдэг мода дэлгэрээд байна. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Элбэгдоржийн хүү Эрдэнэ аавыгаа улс төрд байхад нэг ч удаа царайгаа харуулж үзээгүй байж гэнэт л өмнөх сонгуулиар гараад ирсэн.

Тэрбээр 1989 онд төрсөн УБ хотод төрсөн. АНУ-ын Drexel University-д биологийн чиглэлээр суралцаж төгсжээ. Аавтайгаа усны дусал мэт адилхан энэ хүү докторын зэрэг амжилттай хамгаалсан гэдэг. Түүний үндсэн мэргэжил нь молекул-биологич. Дутуу төрсөн хүүхдийн тархины хөгжлийг сэргээх эм гаргаж авах төсөлд оролцож, цөөнгүй жил лабораторид ажилласан тэрбээр Монголд ирж, Цэргийн эмнэлгийн лабораторид судалгаа шинжилгээ хийж байв.

Тэрбээр 2013 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад есөн сарын хугацаанд Монгол Улсын энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн Мото-буудлагын батальоны тагнуулын офицероор үүрэг гүйцэтгэсэн билээ. Харин өдгөө сонгууль болгоны өмнө сошиалд идэвхитэй байдаг түүний мода нь эхэлсэн бололтой. Мод хагалж буй зургаараа шуугиулж явна.