Дуучин Б.Аззаяа төрхөмдөө буцсан уу


Дуучин Б.Аззаяа 21 насандаа ард түмний сайн мэддэг Сүүн далай ээж хэмээх дууг шинэчлэн дуулж, олны сонорт хүргэсэн нь бас л урлагийн тайзнаа чамгүй амжилт дагуулсан. Харин дууч бүсгүй ард түмэнд баян Базараа хэмээгддэг эрхмийн цайг чанах хүнээр тодорсоноос хойш сураг алдрав.

Хамгийн сүүлд цомгийн баяр хийснээс хойш шинэ уран бүтээл туурвиагүй Азаа төрхөмдөө буцжээ. Тэрбээр охиноо тэвэрсээр төрхөмдөө буцсан гэх бор шувуу нисэх болов. Түүнийг баян Базараа өөрийн туслах Мөнхчимэг гэх бүсгүйгээр сольсон гэнэ шүү.