Ээж болсон Х.Анугийн өөрчлөлт


Монголын охидын поп хамтлаг болох Гурван охин анх 1998 онд Ирээдүйн одод өсвөрийн эстрад дуу дуулаачийн тэмцээнд оролцон тэргүүн байр эзэлж урлагийн карьерээ эхлүүлсэн. Тус хамтлагийн гишүүн Х.Ану нь 1984 оны 11-р сарын 1-нд төрсөн.

Тэрбээр одоогоос 21 жилийн өмнө Хөгжим Бүжгийн Коллежийн дунд сургуулийг хийлч мэргэжлээр төгсөж, Улаанбаатар Дээд Сургуулийн Солонгос хэлний ангийг Багш, орчуулагч мэргэжлээр төгссөн. Түүний дараа Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг  Нягтлан бодох бүртгэл суурьтай бизнес удирдлага мэргэжлээр дүүргэж боловсролоо зузаатгасан гэдэг.

Дууч бүсгүй нэлээд хожуу үрийн зулай үнэрлэсэн. Ээж болохоосоо өмнө ийм төрхтэй байсан бол өдгөө нэлээд намба сууж илүү эмэгтэйлэг болжээ хэмээн ойр дотныхоноос магтаал сонсох болсон гэнэ.

Харин түүний хүүгийн аав ямар залуу гэдэг нь өнөөг хүртэл нууц хэвээр байгаа юм. Гэр бүлийнхээ зургийг олны танилууд бусдаас нэг их нууцлаад байдаггүй. Гэвч тэрбээр цагаан хэл амнаас айж дэлгэхгүй байгаа гэх.