Жүжигчин О.Итгэл хайрлана гэсэн амлалтдаа хүрээгүй ажээ


Монголын урлагаас төрсөн хосууд цөөнгүй. Тэгвэл тэдний тоо нэгээр цөөрсөнд олон хүн харамсаж байна. Жүжигчин О.Итгэл, Т.Энэрэл нар хамтын амьдралаа эхлүүлж хүү, охинтой болсон. Нэгэнтээ хайрлана гэж авч суусан бол хайрлаж, жаргаах хэрэгтэй хэмээж байсан удаатай. Тэгвэл харамсалтай нь тэрбээр хэлж байсан үгэндээ эзэнгүй болоогүй аж.

Өдгөө хосууд хэдийнээ хоёр тийш болсон бөгөөд жүжигчин Т.Энэрэл охиноо өөр дээрээ өсгөж байгаа бол хүүгээ аав нь авсан гэх. Тэднийг сошиалд дагагчид ихээхэн дургүйцлээ илэрхийлэхэд О.Итгэл бид амьдралдаа цэг тавьсан гэв. Дуучин Хишигдалай, Болорцом нарын Хайрын далавч дууны клипэнд хамтдаа тоглож олны хайрыг булаасан хосууд хамтын амьдралдаа ийн цэг тавьжээ.