Жүжигчин Номин шинэ киногоороо үзэгчидтэй уулзана


Стар Тв-ээс гараагаа эхлэн цахим орчинд бага үгүй олон дагагчтай болсон хөтлөгч Х.Санжсүрэн болон жүжигчин Номин нарын бичлэг цахим орчинд тарж олон хүнийг эргэлзээнд оруулаад байсан билээ. Тэгвэл Санжаа гэх энэ залуу болсон үйл явдлын талаар тайлбар хийж, жүжигчин Номингоос уучлалт гуйж дуулианыг намжаасан гэхэд болно.

Тэгвэл олны хэл амнаас дайжсан жүжигчин бүсгүй өөрийнхөө цахим хуудсуудыг хааж, нам гүмхэн болсон. Удахгүй түүний гол дүрд нь тоглосон Төлөөс уран сайхны кино удахгүй нээлтээ хийх гэж буй. Киноны уран бүтээлчид лайв хийхэд жүжигчин Номинг фэнүүд нь харахыг хүссэн юм.

Жүжигчин бүсгүй ийнхүү өөрийг нь санасан фэнүүдтэйгээ мэндчилэв. Залуу хүн алдаж болно харин алдсан алдаагаа бүү давтаарай гэж захих нэгэн ч байна.