Дуучин Ану дараагийн сайн үйлсийн аянаа эхэлжээ


Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо сүүлийн жилүүдэд уран бүтээл гэхээсээ илүү нийгмийн сайн сайхны төлөөх ажлуудад гар бие орох болсон билээ.

Тэрбээр Тара Вишн/Tara Vision нэртэй агентлаг үүсгэн байгуулж, Шүүдрийн дусал нэртэй сайн үйлсийн аяныг өрнүүлэх болсон. Саяхан түүний удирдсан аяны хүрээнд нэгэн сайхан ээж элэг бүтэн амьдралтай болсон буюу Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орж эмчилгээ нь амжиллтай болсон.

Харин энэ удаад дуучин бүсгүй Гантогос гэх 15 настай охины эмчилгээний зардалыг цуглуулах аяныг эхлүүлээд байна.

Энэ талаар Ану өөрийн цахим хуудаснаа ингэж бичжээ, Тара вишн агентлагаас явуулдаг Шүүдрийн дусал сайн үйлсийн аян маань 15-н настай Гантогос охины эмчилгээний зардлыг бүрдүүлэхээр Нандин Мэлмий ТББ-тай нэгдэн ажиллаж байна. Сайхан сэтгэлт Осоржамаа дүү маань ч бас сэтгэлээсээ зөндөө тус болжээ. Та бүхэн маань нэгдэж сэтгэлийн бэлгээ илгээгээрэй. Хандивын данс НАРАНТУЯА ээжийн данс- ХААН БАНК-5955006147 , утас нь 88044107, 89006005 хэмээн бичжээ.

 Г.Гантогос охин өсөж дэрвэх 15 насандаа гэнэт нуруу нугасны хорт хавдар гэж оношлогдон өдөр хоног биш секунд минутаар охины амь хэмжигдэж байгаа болохоор Монголын нийт сайхан сэтгэлт олноосоо хандив цуглуулах аян явуулж байна.

Солонгос улсаас эмчлэх боломжтой гэх хариу авсан боловч эмчилгээний төлбөр 200-250 сая болохыг сонсож улмаар өөр бусад орнуудыг судалжээ. Судалсан орнуудаас охины хавдарыг бүрэн авч эмчлэх боломжтой гэсэн хариу Турк улсын Мемориал эмнэлэгээс иржээ. Хагалгаа болон хагалгааны дараах хими эмчилгээний төлбөр нь ойролцоогоор 100 сая болохыг сонсоод Солонгос улсыг харьцуулахад хоёр дахин хямд үнээр эмчлэгдэх тул илүү боломжтой гэж үзсэн байна. Иймээс хөөрхөн охиныг нарт хорвоод дахин амьдруулж туслаач гэж ард түмнээсээ хандивын аянд нэгдэхийг уриалж байна.