1О саяын хувцаслалтаараа олны анхаарлыг татсан Б.Оргил хүү хамгийн том пүүзний цуглуулгатай


Энэ хүүг Баттөмөрийн Оргил гэдэг. Сошиал орчинд нэлээдгүй шуугианыг дэгдээд авсан. Тодруулбал, Volume plus ТВ сувгийн Хэдийн бэ нэвтрүүлэгт оролцсон юм.

Уг нэвтрүүлгийг үзэгчид андахгүй мэднэ. Тухайн хүн өмсөж, зүүсэн хувцас хэрэгслээс эхлээд оймсныхоо үнийг хүртэл хэлдэг. Харин Б.Оргил хүү томчуудаас илүү үнэтэй зүйл хэрэглэж байсанд зарим нэг хүмүүсийн дургүйцлийг төрүүлж, шүүмжлэлд өртөх нь тэр.

Түүний өмссөн өмд нь 850 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд хамгийн хямдхан нь байсан юм. Брэндээр гоёсон жаал хүү пүүзний цуглуулгатай гэнэ шүү.