Жүжигчин Б.Навчаагийн хэнз охин дөрвөн нас хүрлээ


Жүжигчин Б.Навчаа Хэцүү анги, Помогите нам, Би эмэгтэй хүн, Гоёлын даашинз, Рашаантын 18 зэрэг олон киноны дүрээр үзэгч олны хайр хүндлэлийг хүлээсэн жүжигчин. кино урлагийн ертөнцөд нэлээд хожуухан хөл тавьсан гэдэг.

Урлагийн сургуулиа төгсөөд хартай нөхрийн хатуу шаардлага, амьдралын түмэн саад нугачааг давахын тулд мэргэжлийн ажлаа мартах дөхсөн гэдгээ нуугаагүй түүний хувьд богино хугацаанд өөрийгөө таниулж чадсан нэгэн. Хойт эцгийн хахир занд нухлагдсан хүүхэд нас хийгээд хартай нөхрийн хатуу гарт өнгөрүүлсэн анхны амьдралаасаа хойш тэрбээр эр хүнд итгэх итгэлээ хэдийнэ алдсан гэдэг.

Тэгвэл дөчин насны босго давсан хойноо жинхэнэ хайр дурлалтайгаа учирч, хоёр дахь амьдралаа зохиохоор шийдэж хэнз хүүхдээ төрүүлсэн. Гэсэн хэдий ч тэрбээр энэ удаад эр хүнийг бас л таниагүй бололтой. Өдгөө хоёр охиноо ганцаараа өсгөж яваа. Түүний бага охин Уран дөрвөн нас хүрчээ.