Битбоксчин Рэйгийн жаргалтай гэр бүл


Одоогоос 16 жилийн өмнөөс Beatbox-ийг хөгжүүлэх их аялалд Ray буюу Б.Нарандэлгэр гарчээ. Хамгийн анх дэлхийн Beatbox-чидтэй хүч үзэхээр 2007 онд Хөөмий хослуулан Солонгос улсын тайзнаа өрсөлдөж гуравдугаар байрыг эзэлж Mонголынхоо Beatbox-ийг олонд танилцуулсан. Өдгөө Монголын орчин үеийн хөгжмийн ертөнцөд битбокс урлагийг хөгжүүлж, орон зайгаа бий болгосон тэрбээр Улаанбаатар чуулгаар овоглогдож яваа. Хөөмийг Геннисийн номонд бүртгүүлсэн хувьтай нэгэн.

Уран бүтээлийн арвин их ургацтай яваа Рэй Япон улсаас эх орондоо удаагүй байхдаа машинаа угаалгаж байхдаа заяаны ханьтайгаа танилцаж байсан хэмээн хуучилдаг. Түүний хайрын харцыг татсан ханийг нь Б.Үүлэнсолонго гэдэг.

Хосууд гурван хүүхдийн аав, ээж юм. Б.Үүлэнсолонго иогоор хичээллэдэг бөгөөд өдгөө багшилдаг. Өөрийн Uulensolongo yoga studio байгуулаад хэдийнээ хөлөө олчихсон аж.

Б.Үүлэнсолонго нөхөртэйгээ анх танилцахдаа ямар гялгар залуу вээ гэж харж байсан гэдэг. Урлаг соёлын хүн гэж тухайн үед мэдээгүй байна. Харин одоо бол үнэнч фен нь болчихоод хүүхдүүдтэйгээ элэг бүтэн сайхан амьдарч буй гэнэ шүү.