Сошиал од хос Тэмүүжин & Маралаа нар


Монголчууд тэр дундаа залуу гэр бүлүүдийн үзэх дуртай влогийн нэг бол яах аргагүй TMF буюу The Mongolian Family билээ. Уг гэр бүл АНУ-ын Санта Барбара хотноо амьдардаг бөгөөд өөрсдийн влогоор дамжуулан америк амьдралын хэв маяг, эерэг мэдээллийг хуваалцаж,  монгол залуу гэр бүлүүдэд урам өгдөг.

Хосууд хүү, охинтой бөгөөд тэднийг Нараа, Хан гэдэг. Тэд залуу гэр бүл хэрхэн хүүхдээ өсгөх, эрүүл хэв маягтай амьдрал өөрсддөө дадал болгох хийгээд залууст хэрэгтэй мэдээллээр дүүрэн блогыг хүргэдэг аж.

Өдгөө тэд инстаграм хуудастаа 198 мянган дагагчидтай бол youtube сувгийг нь 160 мянган хүн дагажээ. Сошиалд хэдийнээ өөрсдийн байр сууриа тэд олсон хосуудын жагсаалтын дэгүүрт бичигдэж яваа гэнэ.