Оогий гадаад модельд хичээл заав


Австрали улсад бизнесийн салбарт тун амжилттай яваа энэ бүсгүйг ООГИЙ гэдгээр нь олон хүн мэднэ.

Тэрбээр өөрийн нэрийн Oogii брэндийг үүсгэн байгуулж, матрын арьсаар хийсэн гоёмсог чамин өндөр өсгийт, цүнх тэргүүтнийг Австрали, Японы зах зээлд борлуулж буй О.Оюунцэцэг юм. Мөн Австралийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч RackCorp компанийн PR менежерээр ажилладаг.

Түүний хувьд загварын өндөр мэдрэмжтэй бөгөөд өөрийн өмссөн хувцаслалтаараа гадаад модельтой харьцуулалт хийж ийнхүү бичжээ.

Аливаа зүйлийг яаж өмсөх чухал юм байна…

Нэг ижил энгийн даашинз (моделтой ярих юмгүй сайхан бүсгүй) гэхдээ амилуулах нь, тухайн хувцсандаа шингэж орох нь чухал юм шиг…

бас бүсийг зөв тааруулж зүүх нь эмэгтэй хүнийг гоё цэгцтэй харуулдаг санагддаг. Ялгаа байна уу? Та юу гэж бодож байна? хэмээн бичсэн байв.